​Би өмнө нь тэр болгон олон хүнд хандаж зөвлөгөө авахгүй аль болох өөрийнхөөрөө л амьдрахыг хичээдэг нэгэн залуу. Нэг зүйлийг анхааруулахад энд бичсэн бүх зүйлийг залхууралгүй уншсаны дараа тус тусын бодлоо хараал, ерөөлгүйгээр зөвлөх маягаар хэлэхийг хүсэе!

Би гэж нэг азтай хэрнээ азгүй ч юм шиг, азгүй хэрнээ азтай ч юм шиг залуу нэг охины анхны эр хүн нь болж, 4 гаруй жил үерхсэн юм. Анх үерхээд бараг жилийн дараа тэр маань жирэмсэн болсон юм. Тэр үед нь би гэж хүн хүүхэдтэй боллоо гэж анх удаа бөөн баяр хөөр. Өөрийн эрхгүй ганцаараа машин дотроо баярлаж уйлдаг л юм билээ. Гэтэл тэр маань авахуулна гэж тас зөрөөд. Тэр үед нь ээждээ үнэн байдлаа хэлээд тэр хоёрыгоо хооронд нь танилцуулсан юм. Харамсалтай нь тэр хоёр бие биендээ нэг их таалагдаагүй. Тэгж байтал хүүхдийн заяа нь гомдсон уу, эсвэл нууцаар зулбуулсан уу ямартай ч зулбасан юм. Тэрний дараа тэр надаас сална гэж байхад би салахгүй гэсээр байгаад бид хоёр хамтдаа үлдэж чадсан юм. Түүнээс хойш 3 жил болоход бид хоёрын амьдрал бусад хосуудын л адил байсан гэх үү дээ. Бага зэрэг санал зөрөлдөж, муудалцах үе, сайдах романтик үеүүд ч зөндөө байлаа. Гэхдээ л бие биендээ (ямар ч байсан би түүндээ маш их) хайртай байлаа. Гэтэл өнгөрсөн жил бид хоёр муудалцсан нэг өдөр тэр маань надаас өмнө нь өөрөө араас нь гүйж байсан залуутайгаа уулзаж хамт хоносныг нь би мэдсэн юм. Тэр байтугай мессенжэрийнх нь нууц үг нь хүртэл тэрний нэртэй ч байх шиг. Эхэндээ ч уушиг зүрх амаар савсч хоёуланг нь “алахад” бэлэн байсан боловч сүүлдээ яалт ч үгүй өнөөх охиндоо хэтэрхий их хайртай болоод ч тэр үү ямар ч тохиолдолд алдмааргүй санагдаж, энэ талаар бид хоёр ярилцаж, тэр залуутайгаа холбоо таслана гэж андгай тавихад нь би нэг удаа уучилсан. Гэтэл тэр маань дараа нь тэр залуутайгаа ахиж уулзах гэж байсныг нь мэдээд би болихоор шийдвээ. Тэр маань ч хоёр сар гаруй надаас хол гадаад руу түр явсан байсан. Тэр хугацаандаа өөрийнхөө буруутайг ойлгож, уучлал хүсч эхэлсэн. Би ч эхэндээ гүрийж байсан ч сүүлдээ тэнэг юм шиг “бууж өгч” буцаж нийлэв. Түүнээс хойш бид хоёр харьцаагаа шинэ шатанд аваачъя гэж шийдсэн юм. Тэр маань манайд зөвхөн бэр гуйсан тохиолдолд очино эсвэл тусдаа гарна гэв. Ээж маань бэр гуйх талаар ярих ч хүсэлгүй байсан тул ээжтэйгээ муудалцан байж, түүнтэйгээ нэг сар гаруй байж үзлээ. (Хоёр гэрийн хооронд гүйх шиг тэнэг юм байхгүй юм байна лээ шүү, залуус аа!! Хэ хэ хэ). Сүүлд нь бид хоёр тусдаа байхаа больж, манай гэрт 3-4 сар хамт байж үзэв ээ. Тэгтэл ээж маань түүнийг ажилгүйг нь л үглээд байсаар байгаад нөгөөх маань манайд ирэхээ болиод буцаад л “үерхэл-уулзалт”-ын байдал руу шилжив. Тэр маань ч бас намайг бэр болгож гуйгаагүй болохоор би гэр орны ажилд хичээгээгүй гэж хэлсэн л дээ. Тэрний ч бага зэрэг зөв, ээжийн ч бага зэрэг зөв. Гэтэл сая хавар тэр залуутайгаа харилцаж байсныг нь (наад захын жишээ нь бие биенийхээ фэйсбүүк дээрх зураг дээр нь лайк дарах, сонин утга агуулгатай мессенжэрдэх) бас олж мэдээд нэгмөсөн салахаар шийдсэн юм. Би тэр үед мэдээж хайргүй байгаагүй, хайртай байсан. Гэсэн ч хэдийгээр би тэрэнд хайртай ч ахиж ингэж байж чадахгүй, түүнийг өөрт илүү таарсан хүнтэй амьдраад, өөрийнхөө амьдралаа бодохыг нь зөвлөсөн л дөө. Тэгтэл тэр маань: – шууд ингээд салахад хэцүү байна, ядаж 1 сар хамт сүүлийн удаа байгаач гэхээр нь би гэж тэнэг хүн өрөвдөөд л зөвшөөрлөө. Өмнө нь бид хоёр бэлгэвч хэрэглэдэг байтал тэр үед тэр маань жирэмсний эсрэг эм ууж байгаа гэхээр нь итгээд, тийм л юм байх гэж бодоод дотор нь “соёлын үрээ” тарив аа, хөөрхий. (Энэ мэдээж миний л буруу, миний л үр юм чинь. Хэ хэ хэ) “Соёлын үр” маань тогтсоныг сонсоод би лав анх жирэмсэн болоход нь баярлаж байсан шиг баярласангүй. Гэхдээ л нэгэнт одоо олдсон хүүхэд яахав дээ, хамт амьдрахаас гэж шийдэв. Тэгтэл ер нь хэд хоногоос миний ааш зан ч хувирч, тогтворгүй болж, ер нь салах шатандаа явж байтал яахаараа нийлэх ёстой ч юм, зөвхөн хүүхдээс болж хамт амьдрана гэж юу байхав гэж бодогдох болоод бага дээр нь буюу 1-2 сартай дээр нь авахуул гэж хэлсэн юм. Тэгтэл тэр маань надтай, надгүй хүүхэд гаргана, гэхдээ эцэггүй хүүхэд болж өгвөл өсгөмөөргүй байна, чи сайн бод гээд л явуулсан. Сая хагас сарын өмнө уулзаж надад хайртай гээд надад 3 сартай хүүхдийн чинь зураг гэж үзүүлэхэд хүн төрхөө олчихсон жижигхэн юмыг хараад шууд л нулимс сад тавьж байгаа юм чинь. Гэхдээ л тэр хүнтэй байна гэхээр надад утгагүй санагдаж, ялангуяа амьдрал минь хүссэнээр болохгүй байгааг хэлээд нийлэх эсэхээ бодохоо хэлээд би явсан юм. Саяхан бас нэг зүйлийг олж мэдсэн чинь өмнө нь өөрөө араас нь гүйж байсан, өмнө нь нэг шөнийг хамт хонож өнгөрөөсөн өнөөх “алдартай” залуу нь би хүүхдийн чинь эцэг нь болоё энэ тэр гээд төрсөн өдрөөр нь торт аваачсан юм байна. Гэхдээ хүүхэд тэрнийх биш, харин минийх гэдэг нь 99% (хэзээ ч 100% гэж юм байдаггүй юм байна. Хэ хэ) Одоо өнгөрсөн үед хийсэн алдаануудаа бодохоор зүрх минь базалж, харамсч өвдөх юм. Тэрнийг тэр залуутай нь тэр чигтээ л явуулах байж, эсвэл өөрийг нь салая баръя гэхэд нь явуулдаг байж л гэж бодох юм. Хэдийгээр миний сэтгэл өмнөхтэй харьцуулахад хөрсөн ч эцэггүй хүүхэд өсгөнө гэхээр харамсмаар. (Би өөрөө эцэггүй өссөн болоод ч тэр үү, ер нь ийм хагас хугас гэр бүлийн эсрэг их зогсдог байсныг хэлэх үү). Эсвэл тэрэнтэйгээ буцаж нийлээд гэр бүл шиг амьдрахыг хичээж үзэх ёстой ч юм уу. (Миний сайн найз маань: – та хоёр одоо ингэж байга юм чинь бүтэхгүй ээ, чи одоо салсан нь дээр үү эсвэл магадгүй 5-6 жилийн дараа гэнэт салсан нь дээр үү, тэр үед чи хэдтэй байх уу, тэр хэдтэй байх уу, хүүхэд чинь ухаан орчихсан хэдтэй байх уу, аль нь зовлон багатай вэ сайн бод гэж зөвлөсөн). Эсвэл сүүлийн үед хүүхдээ гарангуут нь өөр дээрээ авч өсгөдөг ч юм уу гэж бодлоо. Нэг ёсондоо single dad гэх үү дээ. Хэ хэ хэ. Ёстой эргүү ухна төлөг гэдэг шиг юм болж байна даа, хөөрхий. Анх удаа л ийм шийдвэрлэхэд бэрх зүйлтэй учирч байгаа ч юм шиг. Хамгийн гол нь хүүхэд!!! За тэгээд эцэст нь хэлэхэд хараал, ерөөл хэлэлгүйхэн шиг хүн чанараар зөвлөгөө өгөхийг хүсье!