​УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн нэг дэх өдөр буюу энэ сарын 15-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл тухайн өдөр МАН-ынхан болон “Шударга ёс” эвслийн бүлэг мөн бие даагч гишүүд санатайгаар хурал тасалснаас болоод арга буюу ээлжит бус чуулганы нээлт хойшилогдсон.

Харин өнөөдөр нээлтээ хийгээд, Байнгын хороод хуралдаж, тус тусын асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэнэ гэж байгаа юм. Хоног алдан хойшилсон уг хуралдааныг хэн, хэн тасалж, хэн нь ирж, хэзээ хэрхэн эхлэхийг бас л таашгүй ээ.

Сонгууль хэмээх будлиантай өрсөлдөөн ойртох тусам тэдэнд ярилцах, нам бүлэг эвсэл дотроо хутган, найруулах ажил мундахгүй их болтой юм. Өөрөөр хэлбэл МАН, МАХН-тай нэгдэх тухай яригдаж байгаа юм билээ. Харин нэгдэн нийлээд хэн хэндээ ашигтай байдлаар хэрхэн яаж, ажиллахуу зэрэг олон асуудлуудад тохироо хийхээр ийнхүү ярилцсаар чуулганы хуралдаан хүртэл таслах дээрээ тулсан байх нь байна нөгөөдүүл чинь.

Яагаад гэвэл тэд харилцан тохиролцож, чадвал УИХ болон байнгын хороодоор хэлэлцэгдэх асуудлуудын алийг нь дэмжиж, алийг нь унагах уу гэдгээ хүртэл тохирдог гэсэн үг. Ингэвэл тэдэнд ашигтай, гэхдээ ганц л том зорилго нь ингэж байж, Сонгуулиар ахиухан санал аваад, Засгийн эрхийг гартаа авах.

Ер нь бол энэ мөрөөдлийн төлөө тэд ингэтлээ зүтгэж байгаа ажээ. Ингэсэн байхад эх орны асуудлуудыг өөрсдийн гараар дур мэдэн шийдэж, хэн хэндээ ашигтай ажиллана гэж бодож байгаа. Харин одоо хэлэлцэгдэж, байгаа хуулийн төсөл болон бусад асуудлууд МАН, МАХН-д ашиггүй бол баяртай болж байгаагэсэн үг. Гэхдээ тэднийг хурал таслах бүрт иргэдийн асуудал хүлээгдэж, гэмгүй ард түмэн хохирсоор байдаг гэдгийг мэдэж байгаа ч тэд ухаарахгүй нь.

Өнгөрсөн нэгдэх өдрийн чуулганы хуралдаан хойшилсон шалтгааныг тоочвол АН-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой, эвслийн хоёр гишүүн өвчтэй, зарим гишүүн ажилдаа ирээгүй, бөгөөд МАН-ын гишүүд бүгд хуралдаанд суух хүсэлгүй гэдгээ хэлжээ. Ингээд 76-гийн 36-нь ажилдаа ирсэн аж. Харин МАН-ын бүлэг АН-ынхныг ирцээ бүрдүүлвэл хуралдаанд орно гэдэг тайлбар хэлсэн бол АН болохоор МАН ирвэл чуулган нээнэ гэсэн байгаа юм. Тэд сонгуульд оноо авахын төлөө бие биенээ дийлж л байвал улсын ажил хойшлогдож, иргэд хохирох юу ч биш болтой юм.

Н.Ганаа