Хөдөлмөрийн Үндэсний Намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан Т.Доржханд УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвших эрхийг наймаалцсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Энэ талаар ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Т.Мөнх-Оргил хэлэхдээ : “Т.Доржханд жагсаалт наймаалцаад зогсохгүй олон зохисгүй үйлдэл хийсэн.

Гэхдээ тэр хүнийг элдэв янзаар дайрч амьдралыг нь харлуулмааргүй байна. Улс төр дууссан ч тэр хүн цааш амьдрах хэрэгтэй шүү дээ” хэмээн уг яриа үнэн болохыг баталжээ. Тэрчлэн “Т.Доржханд өргөсөн андгай тангаргаа зөрчсөн. Бидний хувьд андгай нь хоосон үгс биш юм. Түүнийг огцруулахдаа намын УЗ хууль, намын дүрмийг баримталсан боловч цаг хугацааны хувьд баяр ёслолын цаг үе таарсан нь шүүмжлэлийн бай болж байгаа юм. Шүүмжлэх нь ч зүйтэй. Бидний бүх үйл ажиллагаа ил тод байх ёстой” гэсэн байна.

 

Б.БАТ