Өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө цагаан сарын өмнө буусан. Тэгвэл энэ сарын мөнгө маргаашнаас буюу энэ сарын 20-25-нд олгох юм байна. Харин хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан. Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас 40 мянган хүүхэд, хүүхдийн мөнгөө аваагүй байгаа юм байна.

Н.Чимэг