М-Си-Эс" групп Монголд хамгийн олон ажлын байрыг бий болгон, улсад татвар төлөлтөөрөө тасралтгүй 10 гаруй жил тэргүүлсэн энэ байгууллагыг Ж.Оджаргалын баг бий болгосон гэлцдэг.

Тэгвэл MCS групп болон Петровис ХХК-ын хамтын хөрөнгөөр байгуулсан Монголын уул уурхайн тэргүүлэгч уурхайд тооцогдох Energy Resources LLC сөхрөхөд хүрээд буй бололтой.

Нүүрсэнд нэмүү өртөг шингээх зорилготой "Нүүрс боловсруулах" үйлдвэрийг их хэмжээний зээлийн санхүүжилтаар барьж босгосон ч, дэлхийн зах зээл дээрх Австралийн эргийн нүүрсний үнэ огцом унаснаар 2014 оноос эхлэн алдагдал хүлээж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Хонконгийн бирж дээр хувьцаа уналттай арилжаалагдаж байгаа ч ойрын үед зогсох магадлалтай болжээ.

Магадгүй өнөөгийн Төр нь бизнес эрхлэх болж, бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөж Төрийг амьдрах хэрэгслээ болгосон Улс Төрчидын хийрхэлүүд ч нөлөөлсөн байж болзошгүй юм гэж судлаачид таамаглаж байна.

Эх сурвалж:Breakingnews.mn

Д.Дугтуй