Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг хэвлэлүүдээс хамгаалах 45 саяын гэрээ
2016/02/22
Өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд л Хөгжлийн банкны хууль бус байх магадлалтай нийт 170 тэрбум төгрөгийн гүйлгээг шалгуулахаар иргэн Б.Цогтгэрэл өнөөдөр АТГ-т хандаж байсан билээ. Тэрбээр “Хөгжлийн банканд Чингис, Самурай бондоос эхлээд Монгол Улсын гадаадаас авч байгаа бүх мөнгө болон гурван сая иргэний ирээдүйд төлөх өр энд байгаа. Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банкны Шилэн дансны мэдээллийг харахад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, албан тушаалаа хэтрүүлсэн байж болзошгүй, зориулалтын бусаар мөнгө зарцуулсан, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн байж болзошгүй гэдэг үүднээс сэжиг бүхий 16 гүйлгээг шалгуулах гэж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Хөгжлийн банк бол бондыг захиран зарцуулах эрхтэй банк. Тэгвэл тус банкныхан монголын ард түмний төлөх бондын мөнгөөр хэвлэлийнхнийг айлган сүрдүүлж, амыг таглахаар 45 сая төгрөг зарцуулсан ийнхүү илэрлээ. Ил гарсан нь энэ гэрээ. Харин цаана нь хэдэн ч ийм төрлийн гэрээ байхыг үгүйсгэхгүй.
tsag.mn |
Зочин · 2016/02/22