Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд харин маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. 

Хичээлийн шинэ жил эхлэх болон зам засварын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөнд найм хоногийн турш зохицуулалт хийхээр болсон билээ.  

Энэ дагуу өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялган хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулж буй нь энэ юм.