Он гарсаар архины гүн хордлогоор хоёр хүн нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл мөн л архины гүн хордлогонд орж амиа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байгаа. Тэгвэл архины хордлогын улмаас нас барсан иргэний тоо нэгээр нэмэгдэж байна. Тодруулбал “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд 46 настай эрэгтэй С гэгч нь архины хордлогонд ороод энэ сарын 25-нд хүргэгдэж ирээд нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.