Энэ бол эмэгтэйчүүд бидний түүндээ өгч чадах хамгийн төгс бэлэг. Бас бидний түүнд хэчнээн эелдэг, өгөөмөр хандаж, өөрийг нь анхаарч буйн баталгаа...

Мартахын аргагүй ораль сексийг бэлэглэх 5 арга

Сексийн үеэр эмэгтэйгээ доошлохыг хараад баярлахгүй эр хүн гэж үгүй. Энэ бол тэдний хувьд өөрөөсөө ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр таашаал авах ганц боломж юм. Тиймээс хэрвээ чи үүнийг түүнд зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр, ямар нэг гавьяа байгуулсных нь дараа, сайхан ааш хөдөлсөн үедээ, эсвэл сардаа 1-2 удаа л шагнах маягаар амтлуулдаг бол тэр чинээгээрээ онцгой байлгахад нь анхаараарай.

“Ховорхон олддог” ораль сексийг түүний хувьд “хүсэн хүлээсэн мөч” болгож хувиргахын тулд хэдхээн зүйлийг л санахад болно.

1. Энэ үйлдэл та хоёрт хоёуланд чинь таалагдаж байх ёстой
Чамайг дуртай дургүй, ярвайсхийсэн маягтай доошлоод “Бушуухан дуусгая” гэсэн байдалтай хийхийг хараад хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай. Тиймээс бидний хамгийн сайн хийх ёстой нэг зүйл бол ораль секс хийхэд өөрөө дуртай байх явдал юм. Бүсгүйчүүдийн ораль секс хийхдээ тийм ч таатай биш байдаг хэд хэдэн шалтгаан бий:

• Ичгэвтэр санагдах, эвгүйрхэх – Зарим эмэгтэйчүүд харин ч ораль хийж байхдаа сэрэл нь хөдөлдөг байхад, зарим нь үүнийг хийх гэж оролдох явцдаа сэрэл нь унтарчихдаг. Гол асуудал нь “амаараа хийх”-ийг секси зүйл мөн гэж бодохгүй байгаа явдал юм. Хэрвээ чамд ийм асуудал байгаа бол ораль сексийн хэсгийг харуулсан +18 кинонуудыг үзэхийг зөвлөж байна.

• Сэжиглэх – Хэрвээ чамд нэг л “муухай” санагдаад байдаг бол хамтдаа шүршүүрт орж байхдаа туршиж үзэхийг санал болгож байна.

Чадварлаг биш учраас санаа зовох – Ямар ч зүйлийг хийгээд л байх тусам улам сайжирдаг гэдэг дээ?

Хайртай залуугаа жаргаамаар л байгаа биз дээ? Дур хүслээ багтааж ядан чам руу “дайраасай” гэж хүсдэг, тийм үү? Тэгвэл ораль сексийн гайхамшигт өөрөө санаачлагаараа дурлаарай.

2. Таашаалыг нь удаашруул
Эрчүүдийн хувьд ораль сексээс авах мэдрэмж нь үгээр хэлэхийн аргагүй таатай байдаг учраас тэд үүнийг аль болох удаан хугацаагаар мэдрэхийг хүсдэг. Тиймээс оралийг хийхдээ хурдасгах гэж оролдолгүйгээр, аль болох “сунгаж”, аажим аажмаар илүү их өдөөж уртасгахыг оролдоорой. Түүнийг тавих дөхөөд ирмэгц нь өдөөлтөө удаашруулан, барь. Жаахан тайвшраад ирэхээр нь ахиад л оролдож эхлэ.
Бонус: Энэ маягаар тэр өөрийгөө байн байн хянаад байвал сексийн үеэр ч бас хянах чадвар нь илүү сайжирна.

3. Нойтон байх тусмаа сайн
Түүний доор хангалттай сайн “норсон” байх тусмаа мэдрэмж нь өндөрсдөг. Тиймээс хуурай уруул, хуурай амыг хориглох хэрэгтэй. Шүлсээ аль болох их ялгаруулж, гараараа эмзэг хэсгээр нь сайтар тараан атгаарай. Өмнөхөн нь бохь зажилсан байвал сайн.

4. Дуу авианы хүч чадал
Хийх явцдаа түүнийг ямар их хүсэж, тэсэн ядаж байгаа гэдгээ дуу авиагаараа илэрхийлээрэй. Гинших чимээ чинь чамайг ч, түүнийг ч өдөөх болно. Мөн

5. Хаа сайгүй илж таал
Үе үе гараа ашиглан түүний биеэр тэнүүчлээрэй. Түүнд зөвхөн “эрхтэн” дангаараа байдаггүй гэдгийг сана. Өгзгийг нь базалж, цээж эсвэл цавь хэсгийг нь ил. Таашаал нь өндөрсөх тусам ширүүн хүрч эхлээрэй. Дөнгөж эхэлж байхдаа л алгадах, зөөлөн маажих, зөөлөн хазах зэргийг хийчихвэл сэрэл нь харин ч буурна гэдгийг сана.

Ямар ч шинэ чадвар, эрдэм эзнийхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Бас хүн чаддаг зүйлдээ үргэлж дуртай байдаг. Ораль сексийг сайн хийж сурснаар чи сексийн хувьд дэндүү итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй нэгэн болж хувирах болно. Амжилт, бүсгүйчүүд ээ!

www.Goolingoo.mn