Монголын рок, попын ертөнцөд 18 жилийн тэртээ “Камертон” хэмээх хамтлаг мэндэлж байсан түүхтэй. Тэд олон олон зүйл дээр анхдагч нь байж, үргэлж шинэ содон уран бүтээл хийж ирсэн.

Өдгөө тус тусын амьдралдаа анхаарч хамтын уран бүтээлээсээ завсарлаад байгаа хэдий ч тэдний уран бүтээл он цагийн урсгалд мартагдалгүй дуулагдсаар байгаа юм.

Бид энэ удаад хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амарын сонирхолтой хоббиг онцолж байна. Учир нь хамтлагийн залуус дотроос хамгийн олон жил амьтан тэжээсэн, өөрийн хоббидоо үнэнч нэгэн гэнэ. Тэрбээр бүр багаасаа л амьтанд хайртай байсан бөгөөд загас, гөлөг тэжээдэг байж.

Уран бүтээлийн их ажлын хажуугаар муур тэжээн “эрх цагаан” хэмээн дууддаг байсан тухайгаа хуучилдаг. Өдгөө гэр бүлтэй болсон ч түүний хобби хэвээрээ. Тэрбээр одоогоор загас тэжээж байгаа бөгөөд  жижигхэн аквариумтай гэнэ. Нэг их үнэтэй загас тэжээдэггүй ч  мичноос, хенли, губи, алтан загас байдаг хэмээн онцолжээ.

Б.Хорлоо