Би хоёр хүүхэдтэй хувийн компанид ажилладаг эмэгтэй. Нөхөр маань төрийн байгууллагад ажилладаг. Тэр сүүлийн үед ажил дээрээ байнга ойртож хонодог боллоо. Би ч ажлаа хийгээд хажуугаар нь хоёр хүүхдээ хичээл , цэцэрлэгт нь хүргэж өгөөд ойр хавийн хүмүүсээ гуйж байгаад хүүхдүүдээ авахуулдаг. гэтэл сүүлийн 3 хоног бүр холбоо барьсангүй гэртээ ч ирсэнгүй. Ажил дээр нь очтол байж байх юм. Тэгээд би амьтны дэргэд орилж чарлаад яахав гээд дуудаж гаргаж ирээд уулзтал "одоо бид 2-т яриад байх юм байхгүй" гээд ажил руугаа яваад орчихлоо. Би учрыг нь олохгүй зогсож байтал ажлынх нь эмэгтэй гарч ирээд миний араас дуудлаа. Гүйж ирсэнээ хоёулаа нэг уулзаадах уу ? гэхээр нь "за" гээд хүнгүй газар орьё гэхээр нь яах юм бэ машинд сууж байгаад ярья гэсэн чинь зөвшөөрөөд тэгсэн "танай хүн сүүлийн үед манайд шинээр орсон охинтой учир ургуулсан гэх" яриа газар авсан. Хараад байхад гэртээ очихгүй байгаа юм шиг чамтай холбоо барих гэхээр санаа зовоод сая ирэхийг чинь хараад гараад ирлээ гэх нь тэр. Би ч бүүр юу гэх учраа олохгүй танай тэр охин хэзээ орсон юм бэ гэсэн чинь нөхрийн оройтож эхэлсэн үетэй даарч байна шүү. Тэгээд тэр хоёр хаагуур байдаг бол гээл асуутал мэдэхгүй харин энэ эргүү ямар юманд нь болсон юм. Жоохон охин ш дээ гэхдээ их сэргэлэн гар би ч дээр дургүй хүрээд "гэдсээ чирээд үлдэв дээ" гээд хэлцэн тэрнээс хойш танай хүн надтай юм ярихгүй байгаа. Бодвол энэ охиныдоо байдаг байх найз нь адилхан үр хүүхэдтэй хүн аль болох салгахыг л бодно. Харин чи яах бодолтой байна гэхээр нь "яах аа мэдэхгүй байгаагаа хэлээд л саллаа". Одоо би гэртээ ирэхийг нь хүлээж байгаад өөрийнх нь бодлыг сонсож байгаад больё" гэж бодоод байна та бүхэн надаа зөвлөөч. Өдий насны улс өмнө нь ийм асуудал гарч байгаагүй болохоор нөхөрт залуу охин их таалагдсан биз гэж бодох юм хүүхдүүдээ л бодож байна. /Ц.О-оос/