Олон нийтийн анхаарлын төвд орж, ирэх сонгуулиар цахиур хагалах нь хэмээн МАНАН-г айлгаж сандаргаж байсан ХҮН намынхан дотроо түнжин хагарч, анхлан байгуулсан намын ЕНБД-аа цагаан сарын битүүнд огцруулж хаяад шинэхэн ЕНБД-тай болоод амжсан. Шинэ, хуучин ЕНБД – ийг дэмжигч талуудын хуваагдал бас их сонирхолтой түүхийг өгүүлж байна.

Шинэ ЕНБД – ийг Босоо “Ганбаа” дэмжиж, шинийн нэгний өдөр хүртэл гарын үсэг зураад амжсан бөгөөд түүний талд Оюу Толгойн ПиАр-ын багт ажиллаж байсан дуучин Т Бат-Оргил, Эрдэнэс Оюу Толгойн хуулийн зөвлөх С Боргил нар ороод буй нь сонирхол татаж эхэллээ. ХҮН нам анх байгуулагдсан цагаасаа эхлэн хэдхэн хүн элсүүлэхдээ ч ТВ-үүдийг гар таталгүй урамшуулж 10, 20 –оор нь цуглуулж байсныг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан энэ их мөнгийг хаанаас олж байгааг хардаж ярилцдаг байсан нь саяхан. Энэ бүхний зангилааг саяхан болсон намын дотоод хагарал ч нотлоод өгөв бололтой. Намын даргаасаа эхлэн санхүүжилтээ ил тод тайлагнадаг, шилэн шахуу данстай хэмээн магтаж ирсэн ХҮН намынхан бийлэгжүү загнаж, 2015 онд цацсан их мөнгөний сураг Рио Тинтогоос сонсогдож эхэллээ. Энэ талаар нь УИХ- гишүүн Г.Уянга “Цензургүй Яриа” нэвтрүүлэгт орохдоо “… ХҮН намд би элсэж орохгүй, яагаад гэвэл энэ нам Оюу Толгой асуудлаар байр сууриа илэрхийлээгүй, илэрхийлдэггүй гэж хариулсан нь цаанаа мэдээлэлтэй байсны илэрхийлэл байж болох юм.

Шинэ ЕНБД Н Одонгуа нь Оюу Толгойн гэрээг байгуулсан, тэр гэрээг үхэн хатан хамгаалдаг С Баярцогт, Дубайн гэрээг байгуулах гол “зөвшөөрөл буюу виз”-ийг нь өгчихөөд би гарын үсэг зураагүй ээ хэмээн хээв нэг хариулдаг Ч Сайханбилэгтэй олон талаар нэр холбогддог нэгэн.

Харин ХҮН намын дарга байж байгаад сэтгүүлчдийн дунд “банз халаагч” хочтой болоод амжсан намын дэд дарга С. Боргил нь Эрдэнэс Оюу Толгой компанид хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байхад нь тухайн үедээ бие даагч сул гишүүн С.Ганбаатар нь “…С.Баярцогтыг огцруулах бичигт дурдсан үндэслэл болох гэр бүлийн 2-хон гишүүнтэй Пэйнтер хуулийн компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ байгуулсан нь татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна гэж үзэж гарын үсгээ зурж байжээ.

Намын дэд дарга С Боргил нь Пейнтер компаниас өөрийн хувийг хүртэж, их хэмжээний мөнгө болон сар бүрийн 5000 ам.долларын цалин авахаар гэрээ байгуулсан ч хүртэл байдаг юм байна. Энэ их мөнгөний сураг ХҮН намын санхүүжилтийн гол эх сурвалж байсан бол Оюу Толгойн Гэрээг цогтой эсэргүүцэгч “Босоо” С Ганбаатар Ерөнхий Сайдтай дотно холбоотой Н Одонгуаг өөрийн ЕНБД-аа болгож, Оюу Толгойн гэрээний үргэлжлэл болсон Дубайн гэрээний хуулийн зөвлөх, Монгол Улсын төсвөөс 17,5 тэрбум төгрөгийг авч чадсан Пэйнтэр компанийн зөвлөх С Боргил, Оюу Толгой ХХК-д хэвлэл мэдээлэл, ПиАрын өндөр албан тушаал хашиж байсан Т Бат-Орил нартай нэгдсэн нь нэг бол Рио Тинтод худалдагдаж улс төрийн намаа санхүүжүүлсэн эсвэл өөрөө ч мэдэлгүй өстөн дайсантайгаа нэг хөнжилд орчихсон байх магадлалтай болчихсон хачирхалтай нөхцөл байдал үүсээд байна.

Хэрвээ “Босоо” С Ганбаагийн ХҮН намын дарга болсоноосоо хойш Оюу Толгойн талаар яриад байгаа нэг санаа нь Монголын талд оногдох 34%-ийг шууд бэлэн мөнгөөр зарах санал гаргаад байгаа. Рио Тинтогийн өмнөөс Монголын хувийг заруулах гэж дотроос нь санаачилга гаргаж байж мэдэх л болоод явчихлаа.

Хэрвээ С.Ганбаатарын тэмцэл үүний төлөө байсан бол улс төр гэж алацахад бэлэн араа шүлсээ савируулсан байснаа огоорон ашиг сонирхлын халуун хөнжилд жишим ч үгүй жаргаж чаддаг ертөнц бололтой.

Энэ талаар нэмж эрэн сурвалжлах ажлыг хийж нэмж уудлах болно.

Эх сурвалж: Шуурхай.мн У Болор