Өнгөрсөн 1-дүгээр сард болсон ХҮН-ын хурлаар С.Ганбаатарыг намын даргаар сонгосон билээ. Гэтэл намын зарим гишүүдийн эсэргүүцлээс болж С.Ганбаатарыг огцруулах тухай яригдаж эхлээд байсан бол саяхан намын хурлаа хийж олонхын саналаар түүнийг огцруулсан байна.

Тодруулбал өмнөх генсек Т.Доржхандыг огцруулах асуудлыг зөв буруу хэмээн талцаж, зарим нэг хэвлэлээр энэ шийдвэрийг намын дарга С.Ганбаатарыг дур мэдэн шийдвэр гаргасан хэмээн намын гишүүд эсэргүүцээд байсан. Тэгвэл Хөдөлмөрийн үндэсний намын төв хорооны хурлаар намын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдлааг сонгосон байна. Гэхдээ уг мэдээллийг С.Ганбаатар мөн нууцлахыг хичээж байгаа юм байна.

Н.Ганаа