Хоёр өөр газар хуралдаж, өөр өөр шийдвэр гаргаад, хэвлэлүүдэд өөр өөрийнхөөрөө мэдээдэд өгөөд байсан ХҮН нам өнөөдөр мөн хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр С.Ганбаатар ярихдаа “ХҮН-ын албан ёсны 58 төв хорооны гишүүдийн 43 хувь нь хэвлэлйин хуралд хүрэлцэн ирлээ. Төв хорооны хурлаар хэд, хэдэн асуудал яригдсан. Манай намын удирдлагын түвшинд өөрчлөлт орсон. Хэдэн дарга сольсон явдал биш нийт гишүүд нь ХҮН-ын өмч. Намын гишүүд шийдвэр гаргасан, нам чиг шугаман үнэнч болохыг илэрхийлсэн. Бусад намын 20 жил хийж чадаагүй ажлыг 2сарын дотор хийсэн. Их үйл хэргийн төлөө явж байхад олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байгаа. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр уравсан нь харамсалтай байна. 12 жил би тэмцэж явна, олон дайсантай тэмцэж ирсэн. Цаашдаа үүнийг шийдээд явах хангалттай хүчтэй гэдгээ хэлмээр байна. Шинэ хүмүүс шинэ бодлого орж байж монгол орон хөгжинө” гэв.

Тэгэхээр ХҮН нам хоёр даргатай, хоёр генсектэй болоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нэг нэртэй хоёр өөр үзэлтэй нам байна ч гэж ойлгож болох нь . Тодруулбал Б.Найдалаа даргатай нэг хэсэг бөгөөд С.Ганбаатар даргатай бас нэг бүлэг бий болжээ. Өчигдөр Төв хорооны 59 гишүүний 30 нь С.Ганбаатарыг огцруулахыг дэмжсэн хэмээн мэдэгдэж түүнийг огцруулах тушаал гаргасан бол С.Ганбаатар болохоор “Би намын дарга хэвээрээ” гэж байгаа аж. Мөн түүний талынхан хурал хийгээд С.Ганбаатараа авч үлдэхээр болсон юм байх.

Н.Ганаа