Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдлаа.

Дээрх аймгуудын нутгаар энэ сарын 04-ний өдөр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Тиймээс иргэд, зорчигчид Та бүхэн цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл Цагааннуур авто замын боомтыг зорихгүй байхыг анхаарна уу.