Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж, олны анхаарал татсан Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хээл хахууль авсан гэх мэдээлийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлсэн.

Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь прокурорын газраас хяналт тавьж байгаа ба Ч.Насанбат, М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дугаар зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүллээ.