24VS24: Түрээсийн орон сууцыг өмчилнө, өмчлөхгүй
2016/03/04
Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "Нийслэлийн иргэд "Буянт-Ухаа 2" хорооллын 30-50 мкв байрнаас сонголт хийн сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Мөн урт хугацаандаа тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд өмчлөх эрхтэй болногэсэн юм. Түүнийг "Түрээсийн орон сууцны журам батлагдсан ТОСК дээр явж очоод байраа түрээсэл мөн өөрийн болго" хэмээн ярьж дуусаагүй байтал ТОСК-ын захирал А.Гантулга мэдээлэл хийн "Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй. Зөвхөн түрээслүүлэх л журамтай" гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү барилгын салбарынханы "бантан" шиг мэдэгдлүүдээс болж ард, иргэд хохирч байна. З.Баянсэлэнгийн мэдээллийн дараа иргэд ТОСК-ын байрны гадна урт дугаар үүсгэн оочерлосон ч ам руугаа алгадуулаад буцаж байна. Учир нь ТОСК-оос түрээсийн орон сууцанд амьдрах хүмүүсийг сугалаагаар сонгон шалгаруулна гэсэн тайлбар хийж байгаа юм. Ингэж иргэдээр тоглож болох уу. Ер нь З.Баянсэлэнгэ, А.Гантулга хоёрын хэн нь ажлаа мэдэж дуугараад байна вэ. Хамгийн ноцтой нь уг үйл явдал нь бодлого боловсруулдаг яам, түүнийг нь хэрэгжүүлэх агентлаг хоёрын хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладагийг олон нийтэд харуулж байна. Ингээд нэг салбарын хоёр өөр байр, суурийг 24VS24 онцолж байна.
Т.Энхэлээ
24tsag.mn
Зочин · 2016/03/05
БАЯНСЭЛЭНГЭД МЭДЛЭГ БАЙХГҮЙ
Зочин · 2016/03/05
Ene bvthgvi banknaas zeel awhad banknaas bayn bjiij zeel avdg da yg adil
Зочин · 2016/03/05
Shal balai ym nasaara tvrees tolj amidrna gej yu bdiin gvriij bgd ooriin ymtai bolson n deer yg n huvichlah bolmjtoi bol yhaw bolj l bn
Zochin · 2016/03/04
Syglaan shyydag baij haragdaach
Зочин · 2016/03/04