Өнгөрсөн 2013 онд А.Мэндбаяр гэгч нь Налайх дүүрэгт явж байхдаа нэгэн иргэнийг 6 удаа буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс 25 жилийн ял оноосон бөгөөд одоогоор Мааньтын хорих ангид ял эдэлж байгаа.

Түүнтэй хамт ял эдэлж байгаад энэ өвөл өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан Н.Гантогтох гэгч этгээд түүний талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Өөрөөр хэлбэл тэрбээр ярихдаа А.Мэндбаярыг шоронд хар тамхи хэрэглэж бас бусдад хэрэглүүлдэг тухай ингэж ярьсан байна “А.Мэндбаярын аав Алтансүх хүүгээ эргэхдээ хар тамхи хүргэж өгдөг.

Тэр үүнийхээ тухай надад ярихдаа “Миний аав Алтансүх хар тамхи хэрэглэдэг, зөөвөрлөдөг, зардаг. Аав надад хар тамхи өгдөг. Миний найз нөхөд бас хар тамхи аваад ирдэг. Тэглээ гээд би ямар аавыгаа, гэр бүлийнхнээ, найз нөхдөө илчлэлтэй биш дээ” гэсэн. Мөн А.Мэндбаяртай түүний найз Уянга, Батбаяр нар түр болон удаан хугацаагаар уулзалт хийдэг байсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдох л ёстой.

Надад нотлох баримт болох хар тамхиных нь хайрцаг сав зэрэг зүйлсийг нь авч гарах ямар ч боломж байгаагүй. Харин би шоронд хар тамхи, мансууруулах бодис оруулж байгаа болон түүнийг сурталчилж байгааг таслан зосоох, урьдчилан сэргийлэхийн тулд хорих ангийн ахлах төлөөлөгч ахмад Энхбат, орлогч дарга хошууч Амгаланбаатар, ээлжийн дарга ахлах дэслэгч Дэлгэрмөрөн нарт удаа дараа хэлж байсан.

2015 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 5 цаг 40 минутаас 6 цаг 00 минутын хооронд чанга дэглэмтэй, хорих 415 дугаар ангийн нэгдүгээр байрны 2 давхарын 18 тоот өрөөнд ялтан Б.Даржаа нь ялтан Т.Наранбаярын толгойн арын хэсэг, нүүр, хөмсөгний дээд тал, хүзүү, гарын бугуй зэрэгт заазуурдаж хүн гэмтэл учруулсан нь үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Тухайн үед хорих ангийн орлогч дарга, төлөөлөгч, ээлжийн жижүүр, эмч нар шуурхай ажиллаж зохих арга хэмжээг авцгаасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ирж ажилласан юм. Гэтэл энэхүү бодит зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ийм явдал болоогүй” гэсэн тайлбар мэдээлэл хийгээд байгаа нь тун харамсалтай байна. Ийм хэрэг гарахад ялтан А.Мэндбаярын Б.Даржаад өгсөн хүчтэй мансууруулах үйлчилгээтэй хар тамхи ихээхэн нөлөөлсөн гэж би үздэг юм” гэж өршөөлөөр сулагдсан Н.Ган-Очир ярьжээ.

Ямартай ч А.Мэндбаярыг хүний амь хөнөөсөн гэх хэрэгт буруутган ийнхүү хорьсон байгаа билээ. Харин шүүх хурлын өмнөхөн түүний гэр бүлийнхнийг хар тамхи худалдаалдаг зөөвөрлөдөг, хэрэглэдэг өмнө нь түүний аав Алтансүх ял эдэлж байсан гэх мэдээлэл баримтууд, хэвлэлээр гарсан ч тэгэс хийгээд намжсан удаатай. Хэрэв Н.Ган-Oчир гэх хүний ярьсан үнэн бол хүнийг аймшигт гэмт хэрэг хийхэд хүргэдэг буюу хүн биш болгодог хар тамхины эл хэргийг нарийн шалгах нь зүйтэй байх.

Түүний гэр бүлийнхнийг хар тамхины хэрэгт холбоотой гэх мэдээлэл нэлээд гардаг ч үүнийг шалгаж байгаа эсэх нь ер мэдэгдэхгүй байна. Хэрэв хар тамхи хэрэглэдэг нь үнэн бол шорон руу хэн яагаад хар тамхийг шалгалгүй оруулав гэдэг олон асуудал урган гарах учиртай. Эсвэл хоригдол хар тамхи хэрэглэж буйг Мааньтын шорон мэдэхгүй байна уу.

Н.Ганаа