Монгол орны ихэнх нутгийг хамарсан их цас, хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн Зам тээврийн сайдын тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 05 буюу өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Улсын болоод орон нутгийн чанартай зам давааг нээж онгойлох ажилд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд болон нутгийн захиргааны байгууллагууд иргэдтэй хамтран ажиллаж байна.

Т.Буянаа