ХУД-ийн хоёр дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олджээ.

Тодруулбал өчигдөр цасан шуурга болох үед автомашины хучлага сөхөгдөж, хүний цогцос байгааг иргэд хараад цагдаа дуудаж мэдээлэл өгсөн байна. Уг автомашин он гарснаас хойш "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатайгаа байсан аж. Хэргийг ХУД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Н.Чимэг