“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан нас бараад дөрвөн сар болж байна. Түүний үхлийн шалтгаан өнөөдөр ч таавар хэвээр олон хүний анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, түүнийг бага зэрэг согтолтын улмаас шивж амиа алдсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг мэдээлсэн. Гэвч түүний гэр бүл найз нөхөд, хамт олон нь энэхүү мэдээллийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдэж, мөрдөн байцаалтыг шударга явуулж өгөхийг хүссээр байгаа юм. Ард түмэн ч үүнийг чих тавин анхааралдаа авсаар байгаа билээ. Тэгвэл шинжээчдийн дүгнэлт хийгээд Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх нарын байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.