Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат өнөө өглөө өвчний улмаас таалал төгсчээ. Хоолойны хорт хавдраа Япон улсад очиж авахуулан эх орондоо ирээд удаагүй байсан юм. Талийгаач манай урдаа барьдаг шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор билээ.

Тэрээр:

1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм. Тэрээр хүнд өвчний улмаас Япон улсад эмчлүүлж байжээ.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.