Төв аймгийн “Аргалант сумын “Сод монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал суудлын жижиг цагаан автомашинтай таван залуу тус шатахуун түгээх станцын түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утасыг дээрэмдээд зугтсан байна.

Тэднийг улсын хэмжээнд зарлан, эрэн сурвалжилж, хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан, гэмт хэрэг үйлдсэн 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нарыг баривчилан, шалгаж эхэлжээ. Энэ хэргийн талаар бид дахин дэлгэрэнгүй мэдээлэх болно.