Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.Тэгвэл бүх нийтийн амралтын энэ өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.