Баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдууланМонгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтранИлгээлтийн эзэдаяныг зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд энэсарын сарын 14, 16, 19-нд Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна.Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсынгавьяат жүжигчин дуучин С.Жавхлантай ярилцлаа.

-Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан та хоёр ямар учраасэнэхүү аяныг санаачилж, хэрэгжүүлэх болов оо?

-Энэ жил өвөлжилт хүндэрч байна. Хавар сунаад, цаг агаар хүйтэрч, салхи шуурга болох магадлалтай байгаа юм билээ. Гэтэл төлийн дуу ойртоод байдаг. Хахир хүйтэн өвлийг арай гэж давсан малчид хүнд байдалд орно шүү дээ. Миний хувьд малчин удмын хүн. Би малын махыг нь идэж, дээлийг нь өмсч, хөдөө нутагт морин дэл дээрээ хийсч явсан хүний хувьд энэ асуудал малчдад ямар хүнд тусдгийг мэднэ. Яс махаараа мэдэрсэн хүн. Ганц С. Жавхлан ч биш, монгол хүн бүр малчин удмаас гаралтай. Тэгэхээр энэ аянд ард иргэдээ идэвхтэй оролцоорой гэж “Өдрийн сонин”-оор уриалмаар байна.

-Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Т.Баясгалан бид хоёр “Хонгорхон үр минь”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гэх мэт хит дуунуудаа тоглолтод дуулах болно. Цаг үеийн байдал маш шахуу, малчдын байдал хүндээр эргэх магадлалтай байгаа учраас бид тоглолтынхоо бэлтгэл зэргийг огоороод ганцхан зүйл рүү л зүтгэж байна. Хүнд сэтгэл байхад болно. Бид ямар ч гэсэн хэдэн дуугаа эвлүүлээд чадлынхаа хэрээр дуулна. Бүх зүйл сайхан болох байх аа гэж найдаж байна.

-Т.Баясгалантай хамт дахин хослон дуулсан нь үзэгчдэд их хүрч байгаа.Эхнэртэйгээ дуулснаас илүү хандалт ирж байх шиг. Цаашдаа эхнэртэйгээуран бүтээл хийх үү. Эсвэл Т.Баясгалантай хамтдаа уран бүтээлээ хийгээдявах уу?

-Хийлгүй яахав. Уран бүтээл гэдэг бидний хувьд томоохон бодлого төлөвлөлт, ажил хэрэг шүү дээ. Тийм учраас тухайн үедээ тэр үеийнхээ мэдрэмжээс хамаарч зөв, түмэн олонд нийцтэй, хүмүүст хэрэгцээтэй тийм л уран бүтээлийг хэнээс ч хамааралгүй хийнэ.Хэрэгтэй гэсэн үед би үүн дээр нээлттэй ханддаг л даа. Жишээлбэл, би Г.Хайдав багштайгаа хамтран дуулсан байдаг. Мөн гавьяат жүжигчин Амаржаргал, Дэлгэрмаатай дуулсан байдаг. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Цаашдаа Баясгалантай ч, эхнэртэйгээ ч хамтдаа уран бүтээл хийнэ.

-Бие даасан ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогийн байдлаар яг энэхүү аяндаа л анхаарлаа хандуулж байна. Нэн шаардлагатай байгаа ажлаа л хамгийн түрүүнд хийе.

-С.Жавхлангийнх гэдэг айл нэлээд өнөр өтгөн болсон байх. Хэдэн хүүхэдтэйболсон бэ. Ахиад бүл нэмэх бодол байна уу?

-Миний хувьд үр хүүхдийнхээ асуудлыг нууцалдаг. Яагаад гэхээр надад ирж байгаа янз бүрийн хэл ам их байна. Тэр дотор сайн ч юм байна, муу ч зүйл их байна. Монголын ирээдүй хойч гэдэг утгаар нь миний хүүхдүүдэд энэ муухай зүйл битгий очоосой гэсэндээ би хүүхдүүдийнхээ талаар мэдээллийг нууцалдаг. Энэ хэл ам надаар дуусаасай гэж боддог. Тэд том болоод угаасаа бурхны заасан тавилан төөрөгөөр өөрсдийнхөө амьдралыг зохиогоод явна шүү дээ.

-Уламжлалт ёс заншлаа дээдэлдэг таны хувьд хүүхдүүдийнхээ хүмүүжилдхэрхэн анхаарч байна. Уламжлалт гэдэг утгаараа бусад ааваас арай өөрарга барилаар хүмүүжилдэг байх?

-Ямар ч эцэг хүн үр хүүхдэдээ муу муухай зүйлийг хүсэхгүй. Би ч мөн адил. Аль болох зөв үзэл санаатай, шулуун шударга хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг.

-Танай гэр бүл үндэсний дээл хувцсаар өдөр тутамд гоёдог гэдэг утгаараабусдаас ялгардаг. Өдөр тутмын хувцсаа гэргий тань урлаж байна уу. Эсвэлзахиалгаар хийлгэдэг үү?

-Миний эргэн тойрны хүмүүс бүгд л үндэсний хувцсаа оёцгоодог. Ээжийн минь дүү нар, төрсөн дүү гээд ихэнх нь л үндэсний хувцсаа өөрсдөө урладаг. Миний эргэн тойрны бүх хүн намайг, мөн миний хэрэгжүүлж буй хөдөлгөөн, өрнүүлж буй аян, уриалсан уриалгыг минь сэтгэл зүрхнээсээ сайхан дэмждэг. Ер нь эмэгтэй хүн үйл урлана гэдэг өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ энэ насны амьдралын үйлийн үрийг нимгэлж байдаг юм гэнэ лээ. Гэтэл сүүлийн үед бүсгүйчүүд үйлийн үрээ нуруундаа үүрч дийлэхгүй шахам болж. Магадгүй энэ үйл урлалаасаа холдсоноос болоод ур ухаанаасаа цааргалж, ташаараад байна. Ийм учраас Монголд өнөөдөр бидний амьдралд нөлөөлөөд байгаа эдийн засгийн хямрал ирж байгаатай ч энэ зүйл хамаатай шүү дээ. Бүх хүн энэхүү уриалгыг минь хүлээж авах хэрэгтэй. Энэ санааг минь амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Та болон таны эхнэр олон нийтийн арга хэмжээ, аливаа газар үндэснийхээхувцастай явж харагддаг. Үүнээс болоод ч гэх юм уу таныг эхнэрийнхээ юухийх, юу өмсөх зэргийг хязгаарлаж, зааварладаг ч гэх яриа бий?

-Хүн юугаа хийнэ хүний эрх шүү дээ. Сэтгэлийг нь мэдвэл биеийг нь мэд, биеийг нь мэдвэл айлыг нь мэд, айлыг нь мэдвэл отгийг нь мэд , отгийг нь мэдвэл усыг нь мэд гэсэн үг байдаг. Хүн сэтгэл оюундаа юу тунгааж, юу хийнэ тэр хүний сэтгэл оюуны асуудал. Миний хувьд аль болох энэ төрлийн уриалгыг эхнэртээ зөвөөр ойлгуулахыг хүсдэг. Зөвхөн миний гэр бүлийн хүмүүс ч биш. Миний энэхүү уриалгыг зөв зүйтэй гэж боддог хүн маш олон болчихсон.

-Өөрийнхөө үзэл бодлыг эхнэртээ тусгах бус харин ч эхнэр тань таныгаргаж буй үйл хөдөлгөөн бүрийг дэмждэг байх нь ээ?

-Тийм. Энэ бол хүний эрхийн асуудал. Би зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Оюундаа юу гэж тунгаах нь хувь хүний хэрэг. Иймэрхүү зарчмаар л эхнэртээ ханддаг даа. Би бусад хүмүүст ч ингэж л ханддаг.

-Та намд элсч, улс төрөөр нэг хэсэг амьсгалсан. Удахгүй сонгууль болно. Таэнэ талаар ямар нэг юм бодож, төлөвлөж байна уу?

-Би баттай шийдвэр гаргаагүй байна. Сонгууль болох дөхлөө гээд өмнөө хийж байгаа ажлаа хаяад сонгууль гээд хөөцөлдөөд явах нь утгагүй. Яг одоо энэ аяныхаа амжилттай хэрэгжүүлж ард нь гармаар байна. Өөр юу ч бодох завгүй явна. “Илгээлтийн эзэд” тоглолтоо хүргэх вэ, хүнд хэцүү байгаа аймаг, малчдад яаж олон хүмүүс, олон байгууллагыг хамруулж, яаж Монголын хэмжээнд бүх хүнийг оролцуулах вэ гэдэг талаар бодож байна. Магадгүй намрын бэлтгэл ажлыг хийх анхааруулга, сануулгыг энэ тоглолтоороо өгч, дараа дараагийн жилдээ бүгд анхаардаг байх ийм зүйлийг уриалж эхлүүлж буйгаараа онцлогтой байгаа юм. Ер нь монголчууд амин хувиа хичээгээд, нэг нэгнийхээ улыг шагайгаад, нэг нэгэнтэйгээ таарамжгүй байгаа зүйлийг өнөөдөр хаяж үлдэн хөөх хэрэгтэй. Бид бүхэн нэгдэж Монголынхоо төлөө ажиллах цаг нь ирсэн.

-Хоёр гавьяатын санаачилсан аян нэлээд өргөн хүрээг хамрах шинжтэйбайна. Телевизийн цуврал нэвтрүүлэг хүртэл хийнэ гэлээ?

-Аяны хүрээнд нэлээд олон цуврал дугаар нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ жил хонь, ямаа буюу бог малын тухай, төллөлттэй холбоотой ч юм уу нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. Дараагийн удаад тэмээ, тэмээний төлийг яаж хүлээж авдаг тухай гээд төлөвлөсөн ажлууд байна. Үүнд хичнээн хүн яаж хамтарч ажиллах нь л хамгийн чухал. Олон нийтийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж хамтарч ажиллахаас шалтгаална. Цаашаа үргэлжлэхийн хувьд үргэлжилнэ. Монголчууд малтайгаа л байвал “Илгээлтийн эзэн” аян үргэлжилсээр байх болно. Монголчууд юунаас үүсэл гаралтайгаа, юуны хүчинд өдийг хүртэл амьдарч байгаагаа мэдэх, хүүхэд залуучууд бахархах тийм нөхцөл бололцоог нь хангах талаар “Илгээлтийн аян”- аар дамжуулаад “Хамаг Монгол” төсөл хэрэгжих болно. Энэ бол мөнхийн сэдэв гэж хэлмээр байна.

-Тоглолтын тасалбар хэзээнээс худ,алдаанд гарах вэ. Ямар үнэтэй байхбол?

-Тоглолтын дотоод бүрэлдэхүүний асуудлыг одоогоор ярилцаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёлын газраас зохицуулж бидэнтэй хамтарч ажиллах чуулга, урлагийн байгууллагуудыг нэгтгэх талаар яриа хэлцлийг хийж байгаа. Тоглолтын тасалбарын үнэ 20-25 мянган төгрөгийн хооронд яригдаж байна. Тасалбар ирэх долоо хоногоос эхлэн Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалагдана. Тухайн үедээ олон нийтэд мэдэгдэнэ.

-Та түрүүн тоглолтод ирэхдээ бэлэг хэрэггүй. Нэг нэмнээ, нэг боодол өвс чболтугай авчраарай гэж байсан. Та бүхний аянд нэгдэх хүсэлтэй хүмүүсхүсвэл тоглолт дээр ч хамаагүй хандив өргөж болох нь ээ?

-Хоёр жилийн өмнө болсон миний “Монгол мэндэлсэн өдөр” тоглолт дээр хүмүүс ямар бэлэг тоглолт дээрээ авмаар байна гэж байсан. Тэгэхэд нь би монгол дээлээрээ л гоёод ирээрэй гэж хэлж байлаа. Тэгвэл Т. Баясгалан бид хоёр “Илгээлтийн эзэд” тоглолт дээр ямар нэгэн цэцэг, бэлэг авахгүй. Харин та бүхэн минь хадагныхаа оронд нэмнээ хийгээд аваад ир. Цэцэгнийхээ оронд нэг боодол өвс ч гэсэн бариад хүрээд ир. Хамаагүй, бид тайзан дээр өөрсдийн биеэр хүлээгээд авна. Тоглолтоос олсон ашиг шууд малчдад очно. Тэгэхээр албан байгууллага, хувийн компани, нутгийн зөвлөлүүд гээд бүх л малчин удмын Монголдоо хайртай, элэгтэй хүмүүсийг малчдадаа туслаасай гэсэнд бидний зорилго оршиж байгаа юм. Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний хүчээр, бусад түмэн олны хүчээр тэнд хэцүүдэж байгаа газруудад яг гарт нь аваачиж хүргэж өгөх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Та бүхний авчирсан хандивын зүйлсийг бид тухайн нутаг усанд нь тоглолтоороо очихдоо нэр устай нь зарлаж, хүлээлгэн өгөх болно. Бүх хүн аянд идэвхтэй сайхан оролцоорой гэж уриалмаар байна. БСШУЯ-наас хөдөө орон нутагт амьдардаг оюутнуудыг хэрвээ өөрсдөө хүсэх юм бол мал төллөлтийн үеэр 7-14 хоногийн чөлөө олгож хичээлээс нь чөлөөлнө гэсэн. Арван жилийн сурагчид хүртэл нэмнээ оёх аян өрнүүлж өнөөдөр дээжээс нь бидэнд хүлээлгэн өглөө. Ер нь холбогдох газрууд дор бүрнээ л боломж бололцоогоороо хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

-Орон нутгийн тоглолт хэзээнээс эхлэх вэ. Монголыг бүтэн тойрч тоглолтхийх үү. Зөвхөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад очих уу?

-Улаанбаатар хотын тоглолт дуусмагц орон нутагт хаана хэзээ тоглолтоор очихоо мэдээлнэ. Цаг хугацаатай уралдаж аль болох тусламж хэрэгтэй байгаа хүмүүстээ эхний ээлжинд хүрч ажиллах болно. Монгол бөхийн өргөөнд эцэж цуцатлаа тоглолт хийсэн ч цаг алдахгүйгээр орон нутгийг зорих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэн даруй хүндэрсэн аймгуудад очоод цугларсан зүйлээ хүргэж өгчихөөд шаардлагатай гэвэл цаашаа орон нутгуудаар явах төлөвлөгөөтэй байна.

Э.Ариунзул