Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2016 оны 3-р сарын 2,3-ны өдрүүдэд Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд томилолтоор ажиллалаа. Тус ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн төлөөлөл ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй ажлын хэсгийг Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, шүүхийн захиргааны ажилтнууд угтан авав. Шүүхийн тамгын газрын даргаар 9 жил ажиллаж байгаа туршлага бүхий Д.Мөнхбаяр дарга шүүхийн товч танилцуулгыг хийж, 2015 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа мэдээлэв. 1931 онд байгуулагдсан аймагтайгаа чацуу түүхтэй тус шүүх арвин намтартай.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 17 шүүгчтэй. Аймгийн прокурорын байгууллагатай хамтран байрладаг тус шүүхэд шүүхийн байрны хүрэлцээ хамгийн тулгамдсан асуудал байсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ онд өргөтгөхөөр болоод байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн танилцуулгын дараа Н.Лүндэндорж дарга шүүгч, ажилтнуудтай өрөө тасалгаагар нь явж танилцан зуураа өдөр тутмын үйл ажиллагаа, ахуй нөхцөлтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Шинэ шүүгчдэд тулгардаг бэрхшээл, шүүхийн шийдвэрийн чанар, ажлын ачааллаас үүдэлтэйгээр шүүгч мэдлэг боловсролоо хэрхэн ахиулж байгаа эсэх, хотын ачаалал ихтэй шүүхэд сэлгэн ажиллуулбал ямар саналтай байгаа, шүүгчийн ажил мэргэжилдээ хандаж хандлагыг хөндөн ярилцав. Шүүгчид шүүхийн шинэтгэлийг богино хугацаанд эрчтэй, зүтгэлтэй хийж гүйцэтгэж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний даргад талархал илэрхийлж, өргөн хүрээнд санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүх хуралдааны танхим, судалгаа мэдээлэл, архив бичиг хэрэг, эвлэрүүлэн зуучлал зэргийг сонирхож, шүүхийн захиргааны ажилтнуудад мэргэшсэн чадварлаг боловсон хүчин шүүхийн шинэтгэлд том түлхэц бөгөөд тэдний нийгмийн асуудал, цалин хөлсийг нь анхаарлаас ангид орхигдуулахгүйгээ Н.Лүндэндорж дарга энэ үеэр тэмдэглэн хэлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдтэй уулзалт хийж, Монголд бие даан байгуулагдаад 3 жил болж буй шүүхийн захиргааны байгууллага, түүний Үндсэн хуулинд заагдсан чиг үүрэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэл, хараат бус шүүхгүй улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хэрхэн хэврэгшдэг, яагаад юуны учир шударга шүүх иргэн бүрийн амь амьдралд чухал зүйл болох, өнөөдрийн шүүхийн шинэтгэлийн ололт амжилт, түүнд иргэдийн хяналт, дэмжлэг ямар түвшинд чухал асуудал болох тухай 2 цагийн турш илтгэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Иргэд төрийн онолын профессор Н.Лүндэндоржоос Үндсэн хуулийн цэц тойрсон цаг үеийн асуудал, шүүхийн тогтолцоо, өндөр хүүтэй барьцаалан зээлдүүлэгчийн хууль бус үйл ажиллагаа, өмгөөлөгчийн ур чадвар, шүүгчийн хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авав. Уулзалтын дараа түүнтэй биечлэн уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал сэтгэгдлээ мөн илэрхийлсээр байлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Томилолт Архангай аймаг дахь шүүхүүдэд үргэлжилнэ. Дэлгэрэнгүйг хүргэх болно.