Энэтхэгийн Али Хуссайн Хан гэх хүүг гаднаас нь харвал тэтгэвэрийн хөгшин шиг л харагддаг. Яг үнэндээ бол тэр ердөө л 14 настай аж. Энэ хүүгийн гэр бүлийнхэн тун онцлог бөгөөд түүний ах эгч нь ч мөн ийм төрлийн өвчтэй байжээ.

Эмч нарын оношоор тус гэр бүлийн хүүхдүүд нь генийн тун ховор өвчтэй бөгөөд тэр нь наслалтыг хурдасган хөгшрүүлэх өвчин аж. Али Хуссайн эгч ах нь энэ өвчний улмаас 2004 онд өөд болсон бөгөөд тэд 24, 22 настай байжээ. Харин одоо бол Хуссайн л энэ айлын ганц хүү болон үлджээ. Гэсэн ч эцэг, эх нь шантралгүй тэмцэн хүүгийнхээ өвчнийг эдгээнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.