Кино театруудад саяхан нээлтээ хийсэн "Single Ladies" кинонд хошин урлагийн эмэгтэй жүжигчид болох Ундармаа, Туяа, Дөлгөөн нар тоглосон билээ. Тэд энэ кинонд ганц бие эмэгтэйчүүдийн дүрд тоглон хайртай хүнээ тийм ч амар олдоггүй болохыг харуулсан дүрүүдийг харуулсан.

Тэгвэл интернэт ертөнцөд энэ киноны танилцуулга зургийг олны танил өөр эмэгтэйчүүд дээр эвлүүлжээ. Харин энэхүү ганц бие эмэгтэйн танилцуулгын хошин хувилбарт яруу найрагч Хулан, Эрүүл мэндийн сайд Удвал, дуучин Сарантуяа нарыг хошин эвлүүлэг болгон оруулсан байна. Түүнчлэн тэднийг олон хүн жинхэнэ ганц бие бүсгүйчүүд үү хэмээн сонирхон асуусан сэтгэгдэлүүд бичжээ.