Би 25 настай жирийн л нэг эмэгтэй. Би эрчүүдийг өөртөө дурлууж ерөөсөө чадахгүй юм. Нэг их муухай царайтай муухай ааштай хүүхэн биш л дээ. Хүнтэй танилцана тэгээд хэд хоног харьцаад л таг болчихдог. Яг энэ байдал давтагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Нөхөр хүүхэд гэж ойрын төлөвлөгөөнд байхгүй байгаа ч сайн хүнтэй таарах юмсан гэсэн хүсэл байсаар л ирсэн.

Найз нөхдөө харахаар атаархах юм. Надад хүнээс дутаад байх юм байхгүй. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр л хөдөлмөрлөх ёстой гэж боддог эмэгтэй. Гол нь та нараасаа асуух зүйл минь ханийн тэнгэр, эрийн тэнгэр дуудуулж байсан хүн байна уу?