Цэрэндэжидийн ГАНТӨМӨР нь өчигдөр шөнө өвчний улмаас таалал төгсчээ.

МУГЖ (1966). МУАЖ (1981). МУ-ын Төрийн шагналт (1990)

Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж,1953 онд Хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь зохиолч Л.Ванган "Эмч нар" жүжгийнхээ тухай ярилцлага хийхэд жүжигчин болохоор шийдэн 1954 онд УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Гомбожавын Гомбосүрэнгийн шавь болжээ. 1957 онд Урлагийн сургууль төгсөж, Д.Намдаг "Шарай голын гурван хаан" жүжгийн Нанжин, "Ээдрээ" зэрэг түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дүрүүдийг бүтээсэн. Тэрээр олон арван шавиа төрүүлэн дадлагын зөвлөх багшаар нь арваад жил ажиллаж профессор цол хүртжээ.

Түүний тоглосон дүр болгон үзэгч түмний сэтгэлд мөнхрөн үлдэж МУАЖ Ц.Гантөмөр гуай 81 насандаа бурхны оронд одлоо. Монголчууд бидний зүрх сэтгэлд үеийн үед мөнх хэвээрээ байх болно. Гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай