Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчаар томилогдон ажиллаж буй олон нийтийн байцаагчдыг чадавхижуулах сургалт болж байна. Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Сургалтын үр дүнд тохижилт, хог хаягдлын чиглэлээр хяналтын тогтолцоог сайжруулах холбогдох хууль, журмыг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох ач холбогдолтой. Олон нийтийн байцаагч нарыг чадавхижуулснаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээ сайжирч, үүсмэл хогийн цэгийн тоо буурна. Мөн олон нийтийн байцаагч нарын мэдлэг, ур чадвар нэмэгдэж, ажлын бүтээмж, үр дүн сайжрах давуу талтай.