Өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж буй хэвлэл мэдээллийн салбарт www.zuvsongolt.mn гэсэн нэгэн шинэ сайт албан ёсоор нээгдэж, өнөөдрөөс уншигч, хэрэглэгчдэд мэдээллээ түгээж эхэллээ.

Тус сайт нь "Мэдээллийн зөв сонголт" уриатайгаар дэлхий дахинд болон улс оронд өрнөж буй үйл амьдралын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, тэнцвэртэй, сонирхолтой байдлаар хүргэх юм байна.

Мэдээллийн энэ их өргөн орон зайд хамгийн зөв сонголт хийхэд тань туслах www.zuvsongolt.mn сайтын бас нэгэн онцлог нь тоог бус чанарыг эрхэмлэж уншигч танд зөвхөн хэрэгтэй чухал мэдээг л түгээх аж.

Мэдээллээ “Зөв сонголт”, “Буруу сонголт”, “Чөлөөт сонголт”, “Медиа сонголт” зэрэг бүлгүүдэд хуваагдах бөгөөд эдгээр ангиллын дагуу мэдээллийг сонгож унших нь хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой байхаас гадна тухайн мэдээллийн агуулгын ач холбогдол, үр дүн, үр дагаврыг бодитоор үнэлж цэгнэх боломжийг олгох юм.