13 р хороололын энэ байранд хавь ойрыг хэрдээ цочоосон дэлбэрэлт нэг айлд болжээ. Тодруулбал энэ байранд цахилгаан тасарсан байх үед гэрийн эзэн газын плэтик асааж цай чанахдаа тухайн плэткээ цахилгаан зуухан дээрээ тавьчихсан байжээ. Удалгүй угаалгын өрөөндөө сууж байх үед нь тог ирж зуух нь халаад газ нь дэлбэрсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын айлуудын цонх доор байсан машины цонх хагарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд айл өрхүүдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.