Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:


Өнөө шөнө баруун болон төвийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас, 19-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд говь тал хээрийн нутаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.