"Монгол цэргийн өдөр" орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна.

 

Үүнтэй холбогдуулан, Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулна" хэмээн ЗЦГ-аас мэдээллээ.

 

Хөгжимт парадад, ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийнхэн оролцож таван цэгээс хөдөлж Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна. Нэгдсэн тоглолтын дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.