"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяраар Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабаас хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр энэхүү баярын арга хэмжээ эхэлж байна Зэвсэгт хүчний жанжин штаб -ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс 12.00 цагт эхлэх юм.

Тодруулбал, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Мөн хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12.30-13.00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолтүзээлэх юм байна. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штаб- ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж.

Б.Элбэрэл