Баянзүрх дүүргийн зургадугаар хороо “Streеt-63” зочид буудлын цонхоор өчигдөр хүн унасан байна. Тус хэргийг дуудлагын дагуу шалгахад буудлын зургадугаар давхрын ... тоот өрөөний цонхоор, Хан-уул дүүргийн 16-р хороонд суух 22 настай эмэгтэй н.Ж нь согтуурсан үедээ унаж гэмтсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.