Монгол Ардын намын УИХ-ын бүлгийн тайлан уулзалт яг одоо Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнах уулзалтанд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд оролцож байна. Намын дарга М.Энхболдын илтгэлээр хурал үргэлжилж байна.