Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 12. Адъяа гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага:Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 12 цаг 30 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.