2016 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.