ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2016.3.21, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.53-19.07

Үс засуулбал: Жаргал ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн.

Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.