Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл Төрийн сууцны корпораци дээр ирэх сарын нэгний өдрийг хүртэл явагдах юм.

Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Түрээсийн орон сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж тус бүрд нь 5-30 хувийн квот олгосон билээ. Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм.

Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой юм. Орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай явагдаж эхэлсэн. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийжээ. Харин “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийнй Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК буюу түүний ажилтан иргэдийг бүртгэнэ.

Өнөөдөр, маргаашийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй ахмадуудыг эхэлж бүртгэж байгаа юм. Одоогоор ТОСК-ийн гадна иргэд бүртгүүлэхээр иржээ.

Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зорилтот бүлгээр нь хувааж, бүртгүүлэх өдрийг хуваарилсан байгаа билээ. Дараах хүснэгтээс өдрийг харна уу.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 5 хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд 5 хувийн квот олгож байгаа юм.

 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавих ерөнхий шалгуур

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн байх,
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл хүссэн маягт
  • Сарын орлого тодорхойлох бичиг баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар

Өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа