Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “......” зочид буудлын караокед хүн мансуурсан байжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд суух 34 настай эрэгтэй н.Б тус газарт мансуурсан байна. Тиймээс энэ талаар цагдаагийн байгууллагад иргэн мэдээлэл өгч шалгуулахад н.Б-ийн халааснаас гялгар ууттай өвсөрхөг хатаасан ургамал илэрсэн байна. Ургамлыг тест багажаар шалгаж үзэхэд сэтгэцэд нөлөөлөх “Олсны ургамал” хэрэглэсэнийг нь тогтоожээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Элбэрэл