УИХ-ын дарга З.Энхболд яарч сандран УИХ-ын ээлжит бус чуулганыг цагаан сарын дараа хуралдуулсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэсэн гол зорилгын дор хийгдсэн гэж дүгнэсэн.

Харин тус чуулганы нэгдсэн хуралдаанд 44 гишүүн оролцсонно 35 гишүүн буюу 79,5 хувийн саналаар цэцийн дарга Ж.Амарсанааг суудлаас нь унагасан. Үүний дараа цэцийн даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгох тухай яриа гарсан. Үүний хариу болгож тухайн үед Р.Гончигдорж "Би Цэц рүү явахгүй" гэж ярьж байсан удаатай. Гэвч үнэндээ энэ бол ард түмний анхаарлыг сарниулж шуугианыг намжаах гэсэн санаа байсныг өнгөрсөн баасан гарагийн Улсын дээд шүүхээр Р.Гончигдоржийг Цэцийн шүүгчээр томилох асуудлыг хэлэлцсэн ч дахин нягтлан үзэх шаардлагатай хэмээн үзлээ.

Үүнээс үзвэл анхнаасаа л цэцэд АН-ын тодотголтой хүнээ байрлуулах гэсэн З.Энхболдын санаа байсан нь илт ажээ. Гэтэл яг хэлэлцэх үед "Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно," гэсэн заалт хаалт болоод байгаа болотой. Тиймээс тун удахгүй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзаж хэргийг гогцоог тайлагдана.

Сонгуулиас өмнө Цэцэд өөрийн хүнээ шургуулж авах гэсэн УИХ-ын дарга буюу АН-ын дарга З.Энхболдын давхар бодлого амжилттай хэрэгжих бололтой.

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ