Би одоо 20-тэй. Жилийн өмнө онгон биеэ найз залуудаа өгсөн. Надад үнэхээр их таалагддаг юм. Халамжтай байнга л намайг эрхлүүлдэг байлаа тэхээр нь нэг удаа гуйхаар нь унтчихсан. Чамайгаа хэзээ ч хуурахгүй, хүнээс дутахааргүй аваад л явна гээд л ярьдаг байсан. Тэгэхдээ эр хүн гэдэг муухай юм аа. Надтай үерхэж байхдаа өөр найз охинтой байсан байж. Надаас болж тэр охиноо гомдоож тэгснээ түүнийхээ араас хайртай гээд л гүйгээд бэлэг сэлт авч өгөөд л байсан байна. Мэдсэн даруйдаа би уулзахгүй гэхээр хойноос гүйгээл ахиж тэгэхгүй гээд л амлая гээл гуйна. Тэгээд яаж ч чадахгүй зөвшөөрчихдөг байсан. Надад тавьдаг анхаарал, эрхлүүлэлтээ ерөөсөө сулруулж байгаагүй. Гадуур ажилтай байсан ч гэсэн над дээр өдөр болгон ирнэ. Намайг олон удаа хуурч хуучин найз охиноосоо мсж ирэх болгонд ярьдаг байсан байна лээ. Би хууртагдсаар байгаад хартай болсон утсаа авахгүй удах л юм бол хардаад байдаг болчихсоон. Ингэж явсаар жирэмсэн болсон одоо 7 сартай хүүхэд минь гэдсэнд өдөр ирэх тусам томроод аавыгаа миний гэдсэнд хүрээд өөртэй нь ярихаар мэдсэн юм шииг хөдлөөд байж байна. Гэхдээ бид 2 хүүхдээ төртөл тусдаа амьдарч байгаа хүүхэдтэй болсоноо мэдээд бид 2 аз жаргалтай байсан боловч ойрд тэр шөнө 12цагаас л харихгүй гадуур яваад байдаг болсон. Өмнөх шиг залгахаар утсаа авахгүй худлаа хэлээд д хуураагүй би чамдаа хайртай гээд л хуурах болгондоо хэлдэг байснаа хэлдэг болсон. Шөнө болсон хойно хаалгаа нээ гээд андуурч залгаад... уурлахаар үгүй би чамайг хуураагүй би чамдаа л хайртай.

Даанч намайг байнга хуурах юм. Одоо тэвчиж үнэхээр чадахгүй нь ээ. Хүний итгэлд тэвчээр хязгаар байдаг юм байна. Салая гэхээр хүүхдээ өнчрүүлэх өнчин болгомооргүй байна яах уу надаа зөвлөөч.