МОБИКОМ-ын гадаад гүйцэтгэх захирал нь 600 гаруй ажилчдаа халах тушаал гаргажээ
2016/03/22
Эдийн засгийн хямралын шуурга ширүүхэн байгаа энэ үед зарим албан байгууллага, компаниуд үүд хаалгаа барихад хүрээд буй. Харин зарим нэр бүхий томоохон компаниуд төсвөө хэмнэх үүднээс ажилчдаа цомтгож эхэлсэн.
Тэгвэл энэхүү ажилчдаа халах ээлжит хомрогонд МОБИКОМ-ын ажилчид өртөж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлж буй аж. Монголын анхны үүрэн холбооны оператор МОБИКОМ корпорацийн хувьд өдгөө 1200 гаруй ажиллагстайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Гэвч тус компаний 1000 хол давсан ажилчдын тал хувь нь өнөөдөр ажлын байрандаа үлдэх үгүй нь эргэлзээтэй болжээ.
Учир нь МОБИКОМ-ын шинэ эзэд болох MCS компани, түүний томилон ажиллуулж буй гадаад гүйцэтгэх захирал нь тодорхой үе шаттайгаар ажилчдынхаа тоог нэн даруй 50 хувиар багасгах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн аж.
Одоогийн байдлаар эхний 200 хүний асуудал яригдаж байгаа бөгөөд эхнээс нь халагдах тушаалыг нь уншиж эхэлжээ.
Энэ мэдээг дуулсан зарим нэг ажилчид нь халагдах тушаалаа сонсохоосоо өмнө өөр ажлын эрэлд мордсон бол зарим нь гэнэт халагдсаны мөнгө аваад өөрсдөө сайн дураараа ажлаа өгч байгаа гэнэ.
Эдийн засгийн хямралын цохилт хаа хаанаа хүнд байгаа энэ үед ажилчдынхаа тоог цөөлөх биш харин хамтын хүчээр гэсэн уриатайгаар хямралын өөдөөс сөрж байгаа компаниуд цөөнгүй бий.
Гэтэл монголчуудын мөнгийг хэдэн тэрбумаар нь гадагш нь гаргадаг гэх МОБИКОМ корпорацийн гадаад удирдлагууд ийнхүү ажилчдын нөхцөл байлалд анхаарах бус харин эсэргээрээ компанийнхаа зардлыг хэмнэх үүднээс ажилчдаа 200, 200-аар нь халж эхлээд байна.
Эх сурвалж: Bolod.mn
У.Сайхан
Зочин · 2016/03/23
MCS mobi-g аваагүй. Харин эсрэгээрээ KDDI гэх японы компани нийт хувьцааны ихэнхийг нь эзэмших болсон. Моби Одоо японы компани болсон. Иймээс бүгдээрээ Мобигоос татгалзая. Үндэснийхээ компаниудыг дэмжицгээе. Биднийг харийнхан хөгжүүлэхгүй. Бид л өөрсдөө Монголынхоо эзэн, Монголоо хөгжүүлж Монгол компанийнхаа хэрэглэгч болж мөнгөө Монголдоо үлдээцгээе
Зочин · 2016/03/22
shal hudlaa yum bichihiin, mcs unitelee yay gj baij yun mobi, mobi-g chin kddi ihenh hubitsaag n avsan gj bhad l iim medee biched bhima, setguulch nar neeree ajildaa hariutslagatai bai l da
Зочин · 2016/03/22
Mobicom нээрээ MCS-ийнх болчихсон юмуу. Үнэн бол дугаараа солихоос доо.
Zochin · 2016/03/22
KDDI
ӨНӨРБИЛЭГ · 2016/03/22
БОЛИМООР ЮМАА НЭЭРЭЭ МОНГОЛ МИНЬ СӨНӨХ ЮМ БАЙНАЛДАА
zochin · 2016/03/22
Unen bol mobicom muu l bn uuniigee dagaad olon hereglegchee aldahvii de
Зочин · 2016/03/22
За та нар бас сайхан доргих юм аа тэ хаха. Шинэ эзэд MSC ч гэх шиг. Юун үхсэн ацны чинь MCS. MCS-тэй ямар ч хамааралгүй. Ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж элийрэхээ больвол яасын!!!!
Зочин · 2016/03/22
Хэрэв үнэн бол харамсалтай л байна. Гэхдээ бизнесийн энэ компанийг шүүмжлэхээс илүүтэйгээр Монгол улсын бизнесийн нөхцөл хууль зүй болоод эдийн засгийн хувьд ямар буйг, энэ байдал чухам хэний ямар үйл ажиллагаанаас үүдэж буй болов гэдгийг тодорхой баримтаар гаргаж ирэх нь чухал. Ингэж гаргаж ирсэнээр хэн нэгнийг шийтгэх яллахыг урьдал болгох нь бас л дэмийн цаг алдах бөгөөд харин үүний оронд алдаа дутагдалыг илрүүлж хамтын хүчээр шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх нь чухад гэж харж байна. Өнөөдөр Мобиком байвч маргааш магадгүй өөр нэг байгууллага ч гэсэн олон зуу, мянгаар нь ажилчидаа цомхотгох асуудалтай нүүр тулхыг үгүйсгэхийн арга үгүй юм. Олон түмний минь сэтгэл, оюун нь эерэг бодлоор, ажил үйлс бүхэн нь бүтээлч үйлдлээр бүрэн дүүрэн байх болтугай.