MCS гэгч энэ нүсэр байгууллага өнөөдөр мянга, мянган залуусыг ажлын байраар хангаж, тэдний ар амьдралыг дааж байна. Уул уурхай, хүнс, барилга, харилцаа холбоо, тээвэр гээд MCS-ийн ороогүй салбар, оролцдоггүй үйлдвэрлэл, үйлчилгээ гэж алга. Энэ хэрээр тус группийн үйл ажиллагаа идэвхжиж, хамрах хүрээ нь улам л тэлсээр байна. Нийгмийн хариуцлага, татвар төлөлт гээд бүхий л зүйлсээрээ тэргүүлэгч энэ байгууллага энэ хэрээрээ байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөл нь ч гайхамшигтай "тэргүүлэгч” байх юм.

Тодруулбал, MCS групп өөрийн аялал жуулчлалын салбартаа нэгэн бүтээн байгуулалтыг нэмэхээр "Тэрэлж” орчимд ажиллаж байна. Гэвч энэ бүтээн байгуулалт ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулаад эхэлвэл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр, хатан туул маань бохирдох, ширгих аюулд хүрч болзошгүй байдал бий болоод байгаа юм.

Энгийнээр хэлэхэд MCS-ийн барьж, байгуулж буй бүтээн байгуулалтын бохирын шугам, хоолой нь туул голын эргээс 200 метр ч хүрэхгүй зайд байршиж байгааг доорх зургаас харах боломжтой.

Тэгвэл Усны тухай хуульд усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасан байдаг. Мөн "голын эргээс 200 метр зайд барилга байгууламж барихыг хориглох тухай” заалт ч байдаг. Гэвч MCS групп энэ хуульд заасан ойлгомжтой заалтыг ноцтойгоор зөрчиж, туул голын эргээс 200 метрийн зайд бохирын хоолой байршуулж, бүтээн байгуулалтаа өрнүүлж байна.

MCS-ийг хууль зөрчиж, нийслэлчүүдийн ундны ус руу бохироо цутгахаар төлөвлөж байгааг мэргэжлийн болоод төрийн байгууллагууд яагаад анзаарч, анхаарлаа хандуулдаггүй байна аа гэж та бодож магадгүй. Тэгвэл энэ асуудалд орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага эртнээс анхаарлаа хандуулж, хориг, акт тавьдаг хэдий ч эрх зүйн чадамж нь эд хөрөнгөний эсрэг хүчин мөхөсдсөөр байгааг тэд хэлж байна.

Туул гол дагуух бүтээн байгуулалтуудаас болоод нийслэлчүүд ундны цэвэр усгүй болох аюулын харанга дэлдэж байгаа. Гэвч хэдхэн хүний ашиг хоншоо хайсан хувиа хичээсэн шийдвэрээс болж, хориг, хязгаарлалт хийх ёстой хууль, тогтоомжууд зөрчигдсөөр байна.

Уг нь усны гэх тодотголтой төрийн олон байгууллагууд байдаг. Гэвч эрх зүйн чадамжгүйгээсээ мэдээ мэдээлэл бэлтгэдэг энгийн статистикийн байгууллага болж хувираад байгаа юм. Харин энэ хооронд эрх мэдэл, эд хөрөнгөтэй компаниуд нийслэлчүүдийн ирээдүйг мөхөөж, өнөөдрөө харсан бүтээн байгуулалтуудыг хууль зөрчин барьж байгуулсаар байна. Тэдний дунд нийгмийн өндөр хариуцлагатай гэх MCS ч багтаж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл MCS гэх байгууллагад нийслэлчүүдийн ундны ус бохирдох, хомсдох зэрэг нь тийм ч сонин асуудал биш бололтой.

Амар