Саяхан МИАТ-ын нисгэгч согтуу байснаас болоод нислэг хойшлогдсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудал шийдэгдээгүй байхад мөн л МИАТ-ыг тойрсон гомдол, шүүмжлэл гарсаар байна.

Тодруулбал нэгэн иргэн МИАТ-ын үйлчилгээ маш муу байгаа талаар сошиалд гомдол гаргалаа. Тэрбээр хэлэхдээ “Өмнө нь МИАТ-ын онгоцонд суухад үйлчилгээ болон хоол гээд бүх зүйл нь сайхан байдаг байсан. Гэтэл одоо сэтгэл ханамжтай байдал алга болжээ. Үйлчлэгч нар нь зорчигчид руу хараад инээмсэглэх битгий хэл ярвайсан царайтай зогсох охид хөвгүүд харагдах юм. Хүүхдийн ам цангаад байна уух юм өгөөч гэхэд удахгүй хоол өгөхөөр, хоолтой хамт уух юм ирнэ гэж байна. Хямарсан юм байлгүй тураах гэж байгаа хүнд өгч байгаа юм шиг дэндүү бага хоолтой. Танд хэрэгтэй юм байна уу гэдэг асуултыг бол бүр мартжээ” гэсэн байна.

Н.Чимэг