2016.3.23, Лхагва гараг / Билгийн тооллын: 15
Хаврын дунд цагаагчин туулай сар
Хөх луу өдөр

Аргын тооллын: 2016.3.23, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.49-19.09
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.