Саяхан манай найзын төрсөн өдөр болсон юм. Ганц бие байхад нь бид нар хамт уулздаг тэмдэглээд сурчихсан зангаараа ажлаа тараад цуглаж нэг газар суулаа. Бид нар 30 нас руу дөхөж яваа бүсгүйчүүд дэгжин туранхай эрчүүд харц унагаадаг шүү. За энэ ч яахав ээ.

Тэгээд сайхан байж байтал түүний нөхөр нь гаднаас халамцуу ирээд эхнэртээ бэлэг ч үгүй бөөн хэрүүл болгох нь тэр. Юу гэхлээр манай найз хуучин ангийнхаа хүүхэдтэй үерхэж байгаад салсан. Гэтэл тэр залуу нь манай найзуудын нэгэнтэй нь сууж хүүхэдтэй болсон тэгээд найзууд. Тэгсэн нөхөр нь тэрийг нь мэддэг юм байна. надаас зугтаж төрсөн өдрөө тэмдэглээд орой нь чи тэр онгоноо өгсөн хайрт руугаа явж хүүхэд хийлгэх гэж байсан уу дараа нь миний хүүхэд гэж намайг хуурах гэж байв уу гээд л орилж гарсан. бид хэд ичээд бушуухан гарсан. Муу найз минь уйлаад л үлдсэн. Тэгээд энэ байдлыг хараад би заавал эмэгтэй хүн онгон байх ёстой юм бол эрчүүд ч бас зандан байж байгаад 2улаа эрүүл мэндийн үзлэгээр орж дараа нь унтах эсэхээ шийдэж суухаа ярьдаг болвол ямар бол залуус аа та нар юу гэж бодож байна. Насанд хүрсэн улс байж нэгнийхээ болно бүтнэ гэсэн амьдралын нэгээхэн хэсэгт болсон бараан дурсамжийг сөхөж түүгээр нь дарамтлах хэрэг байна уу? Эрчүүд би хэзээ ч салахгүй чамтай л байвал бүх зүйл минь сайхан болно гээд л чихэнд цэцэг ургуулж байгаад өвөртөө оруулдаг нь үнэн биздээ. Одоо тэгээд яах юм?